Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Баартуугийн Зангад 1936 оны энэ өдөр Ховд аймгийн Буянт суманд төржээ.
Тэрбээр наймдугаар ангийн сурагч байхдаа алдарт "Буянт гол" дуугаа дуулж их урлагийн гараагаа эхэлсэн байдаг.
Москвагийн П.И .Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг төгссөн алдартай дуучин 65 жилийн түүхтэй симфони найрал хөгжмийн анхны гоцлол дуучин /1968 он/, МУАХ-г үүсгэн байгуулалцаж тус холбооны нарийн бичгийн дарга, ерөнхийлөгчөөр олон жил ажилласан байдаг.
Та бидний сонсох дуртай "Сүлд модны наадам", "Багшаа дуулъя", "Хавар ирлээ шүү хүүхнүүдээ", "Хар ус нуурын шагшуурга", "Хар ус нуур", "Жаргаах зүрхэн", "Алтан намар" зэрэг олон дуу дуулснаас Монголын радиогийн урын санд 124 дуу нь хадгалагдаж байна.
Хөдөлмөрийн баатар, дуучин Б.Зангадын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна | ||
Үзсэн: 4088 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.