![](/uploads/201406/news/thumb/bc1154a12cd17449dd70e339c1d72f54_x3.jpg)
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу Хүй долоон худгийг “Монгол наадам” цогцолбор болгох шийдвэрийг НИТХ-аас гаргасан. Монгол наадам цогцолборын хүрээнд, наадамчдыг эрүүл, аюулгүй орчинд наадамлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн жилээс эхлэн Хүй долоон худагт шинээр хоёр үйлчилгээний талбай, хатуу хучилттай 7000 авто машины зогсоол 361-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8.5 км авто замыг барьж ашиглалтад оруулсан. Харин энэ жилийн баяр наадмаас өмнө Хүй долоо худгийн наадмын үйлчилгээний талбайг холбосон 4 м өргөн, 2 талдаа тус бүр 1.5 м өргөн хайрган хөвөөтэй 2.7 км авто зам, 800 метр урт, 3 метрийн өргөнтэй явган зорчигчдод зориулсан зам, 500 машины хатуу хучилттай зогсоолыг шинээр барина.
Түүнчлэн энэ жилээс эхлэн Хүй долоон худаг руу "Railbus" буюу төмөр замын автобусыг явуулахаар болсон. Наадамчдыг тээвэрлэх "Railbis" нь Давааны өртөөн дээр зогсох бөгөөд энэ зогсоолоос наадмын талбай хүрэх 2 метр орчим зайд хайрган түр зам хийхээр боллоо. Энэ замаар "Railbus"-аар үйлчлүүлсэн иргэдийг наадмын талбай руу эко автобусаар тээвэрлэхээр төлөвлөж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны зургаадугаар сарын 7-нд болсон хуралдаанаас энэхүү бүтээн байгуулалтын ажлыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээ авч, хөрөнгийн асудлыг нийслэлийн төсвийн тодотголд тусгуулж шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон. Энэ дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 2.45 тэрбум төгрөгийг шийдвэрлэхээр тогтоол гаргалаа.
Монгол наадам цогцолборт шаардагдах хөрөнгийг шийдвэрлэлээ | ||
Үзсэн: 943 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.