Хууль бус мод бэлтгэхтэй тэмцэх, ойн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийт есөн аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид орон нутагт шалгалт хийлээ. МХЕГ-аас өнгөрсөн хоёр сарын хугацаанд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баян-Өлгий, Завхан, Булган, Төв, Хэнтий, Сэлэнгэ аймагт шалгалт хийхэд нэлээд олон зөрчил илрүүлсэн байна. Шалгалтын явцад хууль бусаар бэлтгэсэн 680 куб.метр орчим мод модон материалыг хурааж, улсын орлого болгожээ. Мөн Сүхбаатар, Шаамар, Зүүнбүрэн, Хүдэр, Жавхлант, Заамар сумын 12 иргэнд таван сая төгрөгийн торгууль тавьсан аж. 1.90040 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлсэн байна. Мөн Алтанбулаг, Зүүнбүрэн сумын найман хүнийг цагдаагийн байгууллагаас эрүү үүсгэн шалгаж байна.
Манай улсын хувьд өнгөрсөн таван жилийн хугацаанд 405 хүн хууль бус мод олборлолтоос 3-5 жилийн ял авчээ. Хууль бусаар олборлосон бүх модыг улсын орлого болгодог юм байна.
Хулгайгаар мод олборлосон 405 хүн ял эдэлж байна | ||
Үзсэн: 1568 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.