Шууд Chart

Улаанбаатар хотод Францын соёлын өдөр болно

2022-03-17 16:14:28

Монгол-Францын төвөөс Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран Франц хэлтэй орнуудын “Нээлттэй хаалганы өдөр” буюу Францын соёлын өдрийг энэ сарын 27-нд зохион байгуулахаар боллоо.

Өдөрлөгт франц хэлтэй орнууд өөрийн улсын соёл уламжлал, хэв маяг, үндэсний хоол, хүнсний дээж амталгаа, бараа бүтээгдэхүүний худалдааг зохион байгуулахаас гадна урлагийн тоглолт үзүүлнэ. Тухайлбал, “Монгол дахь франц үгс” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, Франц хэлтэй орнуудын кино наадам, явган аялал, “Алтан өд” франц хэлний олон улсын олимпиад болох юм.

Түүнчлэн  УДБЭТ-т алдарт “Кармен” дуурь тоглогдох бөгөөд уг дуурийг Улаанбаатар хотын томоохон дэлгэцүүдээр шууд дамжуулан үзүүлэх аж. Мөн “Тэнгис” кино театрт франц хэлтэн орнуудын кино наадам болно. 

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР


Улаанбаатар хотод Францын соёлын өдөр болно  
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй