Шууд Chart

Бурхан багшийн их дүйчин өдрийн баярын хөтөлбөр

2014-06-12 12:32:01

Бурхан багшийн их дүйчин өдөр маргааш тохионо.  Уг тэмдэглэлт өдрийг "Эв нэгдэл-Энэрэнгүй сэтгэл" уриан дор  Гандантэгчэнлин хийд, бурханы шашины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төвүүд хамтран зохион байгуулах аж. 

Бурхан багшийн Их Дүйчин өдрийн баяр нь үндсэн гурван хэсэгтэй юм байна. 
 
Маргааш өглөөний 06:00-17:00 цаг хүртэл Бурхан багшийн ринсэл залах болон шашин, соёлын арга хэмжээ Гандантэгчэнлин хийдэд зохион байгуулагдах аж. Үүний дараа 17:00-19:00 цагийн хооронд Энэрэнгүй сэтгэл-Эв нэгдэл 1080 хүний парад Гандантэгчэнлин хийдээс Чингисийн талбай хүртэл төв зам дагуу үргэлжилнэ. Төгсгөлд нь Майдарын зүрхэн шүтээн, Бодь модийг олон нийтэд нээлттэй танилцуулах үйл ажиллагаа, Бясалгал флаш моб, урлагийн тоглолт Чингисийн талбайд болно. 
 
Баярт зориулан Их Майдар сангаас Чингисийн талбай Бурхан багшийн ринсрэл зүрхэн шүтээн, Монгол улсад анх удаа ургуулж буй Бодь модийг олон нийтэд танилцуулж 14 хоногийн турш сүсэгтэн олон эрднийн шүтээнд мөргөх, Бодь модны дэргэд бясалгал хийх боломжийг олгох юм.
 
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДРИЙН БАЯРЫН ХӨТӨЛБӨР
 
ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙН БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА:
Төр түмний шүтээн Жанрайсиг бурханы өмнөх талбайд болно.
05.30-07.00 - Тэгчин Сожин Идгаачойнзинлин дацанд өгнө. /энгийн хүмүүст/
07:00-09:00 - Маани хөгжөөнө.
09.30-10.10 - Зочид төлөөлөгчдийг хүлээн авна.
10.10-10.25 - Их хамба Д.Чойжамц нээж үг хэлнэ.
10.25-10.40 - Алтан Соёмбот шашны тугийг “Сэмбэрэм”-тэй мандуулна.

Бурхан багшийн Ринсрэлийг зална

10.40-11.15 -  Монгол Улсын төрийн төлөөллөөс үг хэлнэ.
11.15–14.00 - Бурханы шашны ТББ-уудын мэндчилгээ
14.00-14.30 - Ажаа гэгээн Манал бурханы лүн хайрлана.
14.30-15:45 - Бурханы шашинт төвүүдийн үйл ажиллагаа
15.45-16.20 - “Ногоон Дарь Эхийн Тууж” хүүхэлдэйн театрын тоглолт
16.20-16.50 - Нямсамбуу багш “Ёс суртахуун” сэдэвт лекц уншина.
17.00 цагт - Гандантэгчэнлин хийдэд зохиогдох үйл ажиллагаа өндөрлөнө.

 

ЭВ НЭГДЭЛ-ЭНЭРЭНГҮЙ СЭТГЭЛ 1080 ХҮНИЙ ПАРАД:
 
Гандан-Чингисийн талбай
6 17:00- 17:30 -Гандангаас хөдлөх
17:30-18:00 - Парад төв зам дагуу үргэлжлэх
18:00-19:00 -Парад төв зам дагуу үргэлжлэх
19:00- Парад Чингисийн талбай руу орох

 

ЭВ НЭГДЛИЙН ҮДЭШ:
Чингисийн талбайд зохион байгуулах оройн арга хэмжээ
18:00-18:50- Төвүүдийн танилцуулга дэлгэцээр гарах
18:50-18:55- Нээлт
18:55-19:05- Лам нар ном хурах
19:05-19:15 -Далай багшийн мэндчилгээ, зохион байгуулагчид үг хэлэх
19:15-19:25 -Ном аялгуулан унших
19:25-19:30 -Анапана бясалгалын тайлбар
19:30-19:45- Бясалгал Флаш Моб
19:45-19:55- Маани хөгжөөх /Маанийн сургаал/
19:55-20:00 -ИМСангаас Зүрхэн шүтээн, Бодь модийг нээлттэй болсоныг зарлана.
20:00-20:10 -Дуу
20:10-20:20 -Их майдар бурханыг тусгайлан бэлдсэн 9 хүнд тайзан дээр гардуулна
20:20-21:20- Урлагийн тоглолт
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Бурхан багшийн их дүйчин өдрийн баярын хөтөлбөр  
Үзсэн: 3128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-06-12 16:46
Бурхан багшийн өдөрөө гандан хийддээ хий л дээ. Заавал Эзэн Чингисийн талбайд хийх шаардлага байна уу?

Бидэнтэй нэгдээрэй