Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал Тусгаар тогтнолын ордонд болж, "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Хурлаар Монголын чөлөөт бөхийн холбооны дүрмийг шинэчлэн батлахаас гадна удирдах зөвлөлийн гишүүдийн болон холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсан юм.
Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны албаны дарга Пэлжээгийн Буяндэлгэрийг тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилжээ.
Тэрбээр Азийн бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт албыг мөн хашдаг ба Азийн бөхийн холбооны Удирдах зөвлөлд сонгогдсон анхны Монгол эмэгтэй юм.
Тус зөвлөлд Монгол, БНСУ, Япон, Киргиз, Казахстан, Йемен зэрэг 7 орны төлөөлөгч багтдаг билээ.
МЧБХ-ны ерөнхийлөгчөөр "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн сонгогдов | ||
Үзсэн: 835 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.