Шууд Chart

"Наурызын баяр-2022"-т зориулсан барилдаан эхэллээ

2022-03-20 12:34:16

Казак түмний хаврын баяр "Наурызын баяр-2022"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

Уг барилдаанд зодоглох бөхчүүдийг өмнөх хоёр өдөр бүртгэсэн бөгөөд Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж нараар манлайлуулсан бөхчүүд хүч үзэж байна.

Сонирхуулахад, дээрх барилдаан 2008 онд анх зохион байгуулагдаж байсан бөгөөд улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, улсын харцага А.Бямбажав үзүүрлэж байв.

Мөн энэ удаагийн барилдаанд Монгол Улсын гавьяат тамирчин цолтой бөх хоёр  зодоглож байна. Тодруулбал, жүдо бөхийн тамирчин Л.Отгонбаатар, Д.Төмөрхүлэг. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Наурызын баяр-2022"-т зориулсан барилдаан эхэллээ   
Үзсэн: 1231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй