МҮОНРТ-ийн ажилчдын I ээлжийн орон сууцны барилгын нээлтийн ажиллагаа өнгөрөгч оны есдүгээр сард болж радио, телевизийн ажилтнууд түлхүүрээ гардаж авсан билээ.
Харин өнөөдөр орон сууцны II ээлжийн барилгын шав тавих ёслол боллоо. Ёслолд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар, Тамгын газрын дарга Ө.Нарангэрэл, ММ агентлагийн захирал С.Батзаяа, MN 2 телевизийн захирал Ц.Лхагвадаш болон албаны бусад хүмүүс, ажилтан, албан хаагчид оролцлоо. Орон сууцны II ээлжийн барилга 66 айлын 12 давхар баригдах юм. Тус орон сууц ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад орно.
Шав тавих ёслолын үеэр Монгол ардын уртын дуу “Жаргалтайн дэлгэр”-ийг СТА, уртын дуучин Б.Мөнхбаатар, СТА, морин хуурч М.Алтанбат нар хурсан олонд сонордууллаа. Мөн "Үржинхажидлин" хийдийн лам нар хүрэлцэн ирж ном уншив.
МҮОНРТ-ийн II ээлжийн орон сууцны барилгын шав тавих ёслол боллоо | ||
Үзсэн: 3233 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.