Монгол бөхийн өргөөнд өнөөдөр XX зууны манлай дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.
Энэ сарын 27-нд өндөрлөх тус тэмцээнд мэргэжлийн бокст хүч үзэж буй, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, “Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Энэ нь уг спорт сонирхогчдын гол тулаан болоод байна.
Э.Цэндбаатарын хувьд хамгийн сүүлд ОХУ-ын Москва хотноо Азербайжаны тамирчин Рауф Агаевтай тулалдаж, хоёрдугаар үед хүнд цохилтоор буулган авсан билээ. Түүнээс өмнөх тулаандаа ч ялалт байгуулаад байгаа юм. Харин У.Мөнх-Эрдэнэ өдгөө 39 настай бөгөөд тус тэмцээнд 19 дэх удаагаа оролцох гэж байна.
Мөн энэ удаагийн тэмцээнээс “Истанбул-2022” насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ-д эх орноо төлөөлөх тамирчныг сонгон шалгаруулах гэж буйгаараа онцлогтой. Цаашлаад “Парис-2024” олимпын шигшээ багийг бүрдүүлэх ач холбогдолтой аж.
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Э.Цэндбаатар нар УАШТ-д өрсөлдөнө | ||
Үзсэн: 634 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.