Монгол Улсад орчин цагийн дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх ажил, арга хэмжээний хүрээнд нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах, цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчдын бие бялдрын бэлтгэлийг хангуулах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү тэмцээнийг Мөрдөн байцаах алба, “Хүч” спорт хороо, Монголын ширээний теннисний холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна | ||
Үзсэн: 731 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.