Шууд Chart

Нялхсын эндэгдэл нэмэгджээ

2014-06-12 14:26:11

2014 оныг ЭМЯ-аас “Эх хүүхдийг дэмжих жил" болгон зарлаад байгаа. Харин нялхсын эндэгдэл энэ оны тавдугаар сард 100 болж, өмнөх оны мөн үеийнхээс долоон хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 121 болж, өмнөх оны мөн үеийнхээс хоёр хүүхдээр нэмэгдээд байна. Түүнчлэн 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл энэ оны эхний тавдугаар сард 16 болж, өмнөх оны мөн үеийнхээс нэгээр нэмэгдэж, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 19 болж, өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд байна.

 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Нялхсын эндэгдэл нэмэгджээ   
Үзсэн: 1582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй