Шууд Chart

Соёлын сайд Ч.Номин Баян-Өлгий аймагт ажиллаж байна

2022-03-22 16:19:08

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газар, УИХ-ын гишүүд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Ажлын бүрэлдэхүүнд Соёлын сайд Ч.Номин багтаж байгаа бөгөөд Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод хамаарах соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх талаар аймгийн Соёлын газар болоод бусад соёлын байгууллагын удирдлагуудтай уулзаж ярилцлаа.

Энэ хүрээнд, Баян-Өлгий аймгийн музей нь 1948 онд аймгийн орон нутгийг судлах кабенит нэртэйгээр нээгдэж байсан бөгөөд Юань гүрний үед хамаарах эртний үзмэрүүдээс гадна угсаатны зан заншил, өв уламжлал, соёлын илэрхийлэл болсон олон тооны үзмэртэй юм. Баян-Өлгий аймаг нь жуулчдын ихээр зорьж очдог бүс нутаг тул музейн арвин сан хөмрөгтөө тулгуурлан сонирхолтой үзүүлэг дэглэлтэй байхад анхаарч ажиллахыг музейн удирдлагуудад хэлсэн юм. Мөн музей нь соёлын биет, биет бус өвийг хамгаалах чухал орон зай учраас хамгаалалтыг сайжруулах тал дээр Соёлын яамтай хамтран ажиллаж, соёлын үнэт зүйлийг сурвалжлан, нээж илрүүлэх, судалгаа шинжилгээ хийх зэрэг музейн үйл ажиллагааны чиглэлийг өргөжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцов гэж Соёлын яамнаас мэдээллээ.


Соёлын сайд Ч.Номин Баян-Өлгий аймагт ажиллаж байна  
Үзсэн: 1703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй