Шууд Chart

Амжилт гаргасан бильярдын тамирчдыг шагнаж урамшуулав

2022-03-23 08:43:09

Монголын снукер бильярдын тамирчид 2021 оны ДАШТ, 2022 оны Азийн АШТ-д амжилттай оролцоод ирсэн. Эдгээр тэмцээнд О.Лхагвадорж, Т.Хаш-Очир нар эрэгтэйчүүдийн ангилалд, Б.Нарантуяа, Б.Билгүүнзаяа, Ж.Отгонбаяр нар эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн бөгөөд Б.Нарантуяа сонирхогчдын ДАШТ-ий шөвгийн наймд шалгарсан юм.

Улмаар гуравдугаар сарын 1-15-ны өдрүүдэд болсон снукер бильярдын Азийн АШТ-д Б.Нарантуяа гуравдугаар байр эзэлж, Монголын бильярдын түүхэнд шинэ хуудас нээсэн билээ.

Сүүлийн үед амжилт арвин байгаа бильярдын тамирчид болон холбооны төлөөллийг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар өнөөдөр хүлээн авч уулзан баяр хүргэж, МҮОХ-ны шагналаар шагнаж урамшууллаа.

Тухайлбал, Монголын бильярдын холбооны ерөнхийлөгч Б.Мандахбаяр, Монголын бильярдын холбоог үүсгэн байгуулагч, холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Мягмаржав, Д.Амаржаргал нарыг МҮОХ-ны “Алтан очир” одонгоор, тамирчин Б.Нарантуяаг “Олимпын алдар” одонгоор шагналаа.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Амжилт гаргасан бильярдын тамирчдыг шагнаж урамшуулав  
Үзсэн: 614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй