Шууд Chart

АТГ: Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 271 дуудлага хүлээн авав

2022-03-23 10:19:49

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 45 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.6 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 271 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”, “Төрийн байгууллагын авлигын эрсдэлийн үнэлгээ”, “Монголчуудын ёс заншил, уламжлал, ахуй, соёлтой нийцсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааны арга, хэлбэрийг тодорхойлох судалгаа”, “Авлигатай тэмцэх газраас зохион байгуулах соён гэгээрүүлэх үйл ажиллагааны стратеги (2022-2024) боловсруулах судалгаа”, “Монгол Улс дахь авлигад нөлөөлж буй хүчин зүйлийн динамик загвар боловсруулах судалгаа” зэрэг судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна.


АТГ: Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 271 дуудлага хүлээн авав  
Үзсэн: 993 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй