Багануур дүүргийн Засаг даргын ивээл дор Монгол Улсын залуучуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 9,10-нд болох гэж байна.
“Уурхайчин” спортын ордонд болох тус тэмцээнд Монгол оронд жүдо бөхөөр хичээллэдэг шилдэг залуучууд өрсөлдөнө.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар МЖБХ, хамтран зохион байгуулагчаар Багануур дүүргийн ЗДТГ, “Багануур” ХК, Монголын урлаг менежментийн холбоо ажиллаж буй.
Жингийн хувьд эрэгтэй 60, 66, 73, 81, 90, 100, +100 кг-д бол эмэгтэй 48, 52, 57, 63, 70, 78, +78 кг-д өрсөлдөнө.
Жүдо бөхийн залуучуудын УАШТ Багануур дүүрэгт болно | ||
Үзсэн: 740 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.