Шууд Chart

ЦЕГ-ын “Сүлд” чуулгын үлээвэр найрал хөгжим Дэлхийн цагдаагийн хөгжмийн холбооны албан ёсны гишүүн боллоо

2022-03-23 17:09:32

Энэхүү WPBC холбоо нь дэлхийн цагдаагийн хөгжмийн хамтлагуудыг нэгтгэж хамтарсан тоглолтуудыг гишүүн орнуудын нутагт ээлжлэн зохион байгуулж, тухайн орны цагдаагийн байгууллагын онцлогийг дэлхий нийтэд сурталчлахын зэрэгцээ гишүүн орны хөгжимчдийг харилцан туршлага судлах боломжоор хангадаг онцлогтой юм.

Дэлхийн цагдаагийн хөгжмийн хамтлагийн концерт нь анх 1996 онд Япон улсад зохион байгуулсан бөгөөд үүнээс хойш Франц, Солонгос, Герман, Америк, Итали, Хятад, Вьетнам, Индонез орнуудад амжилттай зохион байгуулагджээ. Өнгөрөгч 2021 онд “The 25th World Police Band Concert” Япон улсын Токио хотод болж тус улсын цагдаагийн газрын хөгжмийн хамтлаг тоглолтоо хийж цар тахлын улмаас дэлхийн бусад орны цагдаагийн хөгжмийн хамтлагууд цахим хэлбэрээр оролцжээ.

2022 онд Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын үлээвэр найрал хөгжмийн хамт олон The World Police Band Concert Аssociation” (WPBC) Дэлхийн цагдаагийн хөгжмийн холбооны гишүүн байх шалгуур шаардлагад тэнцэн гишүүнээр элслээ. Тус холбооны нарийн бичгийн дарга Япон улсын иргэн Хироцугу Хориноучигаас Сүлд чуулгын үлээвэр найрал хөгжмийн талаарх танилцуулга хуудсыг нээсэн тухай албан ёсоор мэдэгдэл ирүүлсэн юм. Ингэснээр тус чуулга нь дэлхийн хөгжмийн урлагийн хөгжилтэй хөл нийлүүлэн нэг түвшинд ажиллаж өөрийн орны урлаг, соёлыг дэлхий дахинд бодитоор сурталчлах зорилгодоо хүрэх боломжтой боллоо.

Та доорх линкээр орж дэлхийн цагдаагийн хөгжмийн холбооны мэдээлэлтэй танилцана уу.

https://www.mainichi.co.jp/event/wpbc/policeband/mongol.html


ЦЕГ-ын “Сүлд” чуулгын үлээвэр найрал хөгжим Дэлхийн цагдаагийн хөгжмийн холбооны албан ёсны гишүүн боллоо  
Үзсэн: 792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй