МҮОНРТ, АШУҮИС-тай нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Энэ хүрээнд телевизийн мэдээ мэдээлэл болон нэвтрүүлэг бэлтгэх юм.
Манай улс 1942 оноос дотооддоо эрүүл мэндийн салбарт ажиллах хүчнээ сургаж эхэлсэн.
Эрүүл мэндийн салбарт ажиллах боловсон хүчин болон нийгмийн эрүүл мэндийн асуудал ч чухал байгаа юм. Мөн МҮОНРТ дэргэдээ судалгааны багтай болсон. Тиймээс олон нийтэд судалгаа шинжилгээтэй, эрүүл мэндийн мэдээ мэдээллийг хүргэхээр зорьж байна.
АШУҮИС өдгөө бүрэлдэхүүн болон салбар 11 сургууль, мянга гаруй судлаач багш, ажилтантай болжээ. Мөн 15 мянга гаруй оюутан эрүүл мэндийн боловсрол эзэмшиж байна. Энэ онд АШУҮИС-ийн түүхт 80 жилийн ой тохиож буй юм.
МҮОНРТ, АШУҮИС-тай хамтран ажиллана | ||
Үзсэн: 1254 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.