Нийслэлийн Тээврийн газраас иргэдийн хүсэлтийг харгалзан үзэж, зуны саруудад шөнийн тээврийн үйлчилгээг явуулдаг болсон. Тэгвэл энэ жилийн үйлчилгээг энэ сарын 14 буюу ирэх бямба гарагаас явуулж эхлэхээр болжээ. Тодруулбал, троллейбусны “Ханын материалын комбинат-Офицеруудын ордон”, их багтаамжийн автобусны “7 буудал-МУБИС” болон “Нисэх-МУБИС” чиглэлийн нийт найман тээврийн хэрэгсэл үйлчлэх аж. Оройн 22:00-02:00 цаг хүртэл үйлчлэх ба том хүн 1000 хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм. Эргэлтийн хугацаа 30-35 минут байх аж.
Шөнийн автобус нөгөөдөр үйлчилгээнд гарна | ||
Үзсэн: 1878 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.