Шууд Chart

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл ХЭҮК-той хамтран ажиллана

2022-03-24 10:03:41

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат, гишүүн Г.Баярсайхан, Г.Баасан, Б.Отгон, Д.Гантөмөр, Э.Мөнхжаргал нар Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гишүүн Ж.Хунан, гишүүн Д.Сүнжид нартай 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр уулзаж, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлд хамтран ажиллах асуудлаар ярилцаж санал солилцлоо.

Энэ хүрээнд авлига ба хүний эрхийн судалгаа, мэдээллийн ил тод байдал, бусад холбогдох сэдвээр сургалтын хамтарсан модуль боловсруулж, сургалт зохион байгуулах, авлигын индекс, дүн шинжилгээний эргэх холбоог тооцоход хамтарч ажиллах, хоёр байгууллагын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажлыг олон нийтэд хүргэн сурталчлан таниулах, төрийн бус байгууллагуудыг чадавхижуулах, хүний эрх зөрчигдөж буйд судалгаа шинжилгээний ажил болоод зарим нэгэн хяналт шалгалтын ажилд хамтран ажиллахаар тохиролцов гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.


АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл ХЭҮК-той хамтран ажиллана  
Үзсэн: 694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй