Шууд Chart

Байгалийн чулуун замууд ашиглалтад орж эхэллээ

2014-06-12 17:34:04

Нийслэлд энэ онд есөн байршилд байгалийн чулуугаар авто зам барихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар Гандангийн баруун хаалганаас баруун тийш явах зам, Анкарагийн гудамжийг Лааганы гудамжтай холбох зам буюу Бишрэлт зочид буудлын урдуурх зам, Эрхүүгийн гудамжийг Денверийн гудамжтай холбох зам буюу 11 дүгээр хорооллын урдуур АНУ-ын ЭСЯ-ны зүүн талын зам хүртэлх авто замуудыг барьж нээгээд байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр Анкарагийн гудамжийг Лааганы гудамжтай холбох зам буюу Бишрэлт зочид буудлын урдуур тавьсан 270 метр урт 2 урсгалтай чулуун замтай танилцлаа. Энэхүү замын ажлын гүйцэтгэгчээр “Эко тогтол” ХХК ажилласан байна. Тус замыг нээж ашиглалтад оруулснаар Бишрэлт зочид буудал, Зоос гоёлын уулзвар болон тухайн хэсгийн хороолол дунд үүсдэг замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна гэж албаныхан хэллээ.

Байгалийн чулуун хучилттай авто зам нь чанарын хувьд эдэлгээ удаантай, хороолол доторх замын хөдөлгөөнийг эрчимжүүлэх, борооны усыг шингээж нэвчүүлэх, шугам сүлжээний шинэчлэлийг зам эвдэхгүйгээр хийх ач холбогдолтой бөгөөд хүйтэн сэрүүн улиралд ч барих боломжтой юм.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Байгалийн чулуун замууд ашиглалтад орж эхэллээ  
Үзсэн: 1564 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.41.xxx [202.70.41.xxx] 2014-06-13 08:37
муу
202.70.41.xxx [202.70.41.xxx] 2014-06-13 08:37
Давуу тал ихтэй сайхан зам болсон байна лээ. Чулуун замыг гэхдээ муу хийж байна. Машин өнгөрч явахад тоос шороо дэгдэж явган зорчигчдод болон ойр орчмын орон сууцад хэцүү тал анзаарагдсан. Энэ асуудлыг тооцож хиймээр байна.

Бидэнтэй нэгдээрэй