Хаврын улиралд хүйтэн байсан өвлийн эх адагт дотроо хурж байсан ходоодны ерөнхий галын илч суларснаас шингээх чадвар буурдаг бөгөөд цаг агаар хуурайшин, салхи босон дулаарахын хамт хүний биеийн дотоод дулаан болох шар босч ирдэг.
Иймд өвөл дуусан цагаан идээнд шилжих завсрын энэ үед "үүц" махаа задлаж хааяа яргуй идсэн ямааны махаар хоол хийн иддэг ба шар тос, цагаан тос, өөх тослог зүйл өрөм, хайлмаг, ээзгий, бяслаг, зөөхий, ааруул зэрэг цагаан идээг цайндаа хийн гэсгээн идэх зэрэг нь ходоодны галын илчийг сэлбэж, илчийг үүсгэдэг тул хаврын хавсрага, салхи жаврыг давахад тустай тул голлон хэрэглэнэ.
Мөн аарцтай шөл, шар тостой арвайн гурил, хуучин арвайн гурил, хөх гурилын төрлийн хоол, боов боорцог, хонь үхрийн махтай гурилтай шөл, сармистай бууз, банш, хуушуур, га-гийн шөл, шар тосонд гурилдсан цай, буцалсан ус, зөгийн балтай ус ууж, шим төгөлдөр цагаан идээ, будаа зэрэг бор хоол халуунаар нь хоолловол сайн.
Явдал мөрийн хувьд: Орой унтаж эрт босч байх хэрэгтэй. Цэвэр агаарт явган их явж биеийн алжаалыг тайлж цовоо сэргэлэн байх хэрэгтэй.
Өдөр унтахыг тэвчин гэр орондоо арц хүж уугиулан цэвэр цэмцгэр байж цэцэрлэг буюу сүүдэрлэг газар сууж амарч, хөдөлгөөн сайн хийх, хуурай дулаан орчинд ажиллаж амьдрах ёстой.\
Ерөнхийдөө хавар аль болох олон удаа дасгал хийвэл зохино.
Хэрэв дээрх зарчмуудыг баримтлахгүй бол хүйтэн сэрүүн чанартай үе мөч, ходоод, элэгний өвчнөөр өвчлөх магадлал өндөртэй байдгийг анхаарна уу.
Хаврын улиралд идээ ундаа, явдал мөрийг хэрхэн тохируулан сонгож хэрэглэх вэ | ||
Үзсэн: 1795 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.