Шууд Chart

Геронтологийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа

2022-03-24 13:54:59

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дэргэдэх “Ахмад настны тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах” ажлын хэсэг Геронтологийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав.
 
УИХ-ны гишүүн Б.Жаргалмаа, Ц.Идэрбат, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, Сангийн яам, НХХЯ, ХХҮЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд Геронтологийн үндэсний төвд ажиллалаа. 
 
Уулзалтаар төвийн ерөнхий Р.Хишигжаргал, дэд захирал Т.Дулмаа, стратеги төлөвлөлтийн албаны дарга М.Энхбаяр нар төвийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хөгжлийн бодлого, чиг хандлагыг танилцууллаа.
 
Мөн Геронтологийн үндэсний төвийн шинэ эмнэлгийн цогцолбор барилгын асуудлаар хэлэлцэж, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Б.Жаргалмаа нар Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл болон Сангийн яамны мэргэжилтнээс барилгын ажлын гүйцэтгэл олон жил баригдахгүй байгаа шалтгааныг тодруулж барилгын ажлыг эрчимжүүлэх талаар холбогдох байгууллагуудын оролцуулан шийдвэрлэх арга замыг бүх шатанд нь судалж, эргэн уулзаж хэлэлцэхээр тохирлоо.  
 
 
 
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Геронтологийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 935 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй