Шууд Chart

Азийн АШТ-д хүч үзэх сонгомол бөхийн баг тодров

2022-03-25 09:01:55

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 19-24-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болно.

Тус тэмцээнд оролцох чөлөөт бөхийн баг тамирчдаа нэгдүгээр сарын дундуур “Сорилго” тэмцээнээр сонгосон билээ. Тэгвэл сонгомол бөхийн төрөлд оролцох бөхчүүдээ өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн зааланд сонгов.

Азийн аваргын сонгомол бөхийн төрөлд дагнан бэлтгэгдэж буй 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ М.Даваабанди, хүрэл медальт ОУХМ Г.Ханбүргэд нар шууд оролцох бол үлдсэн жингүүдэд сорил барилдаан хийж сонгосон юм. Сонгомол бөхийн багийг тамирчдыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Бямбаренчингийн Баяраа бэлтгэл сургуулилтыг гардан удирдаж оролцуулна.

Азийн аваргад оролцох сонгомол бөхийн баг:

55 кг: Мөнх-Эрдэнийн Даваабанди (Алдар)

60 кг: Цэвээнравдангийн Балжинням (Алдар)

63 кг: Дамжин Балжинням (Алдартан)

67 кг: Баттулгын Нямдорж (Харгант цамхаг)

72 кг: Ганхуягийн Ханбүргэд (Алдар)

77 кг: Олонбаярын Сүлдхүү (Хасу-Мегастарс)

82 кг: Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс)

87 кг: Лутбаярын Батбаяр (Женко)

97 кг: Цогтбаярын Мөнхбаяр (Спортын төв сургууль)

130 кг: Доржхандын Хүдэрбулга (Сүлд)

Нийтэлсэн: У.Баярсайхан

Азийн АШТ-д хүч үзэх сонгомол бөхийн баг тодров  
Үзсэн: 652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй