Шууд Chart

"Монголын шилдэг нийтлэл" номын нээлт өнөөдөр болно

2022-03-25 12:23:37

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, Хэвлэлийн хүрээлэнгийн ахмад багш Н.Дариймаа, нэрт сэтгүүлч, гарамгай орчуулагч, МОНЦАМЭ агентлагийн ахмад ажилтан асан П.Шагдар нарын бүтээлүүдийг эмхэтгэсэн "Монголын шилдэг нийтлэл" номын 66 дугаар ботийн нээлт өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд болно.

Мөн энэ үеэр МУСГЗ, сэтгүүлч, багш Н.Дариймаагийн шинэхэн ном болох "Бодлын ундарга", нэрт орчуулагч П.Шагдар агсны сүүлийн үеийн орчуулгын бүтээл болох Виктор Корчнойн "Өршөөл үгүй шатар" номыг дэлгэн танилцуулах юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Монголын шилдэг нийтлэл" номын нээлт өнөөдөр болно  
Үзсэн: 936 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй