Шууд Chart

Энэтхэгийн олимп, дэлхийн медальтнууд Улаанбаатарт ирнэ

2022-03-27 11:21:59

“Токио-2020” олимпын наадмын мөнгөн медальт Рави Кумар, хүрэл медальт Бажранг Пуния, “Нур-Султан-2019” ДАШТ-ий мөнгөн медальт Деепак Пуния гэсэн Энэтхэгийн шилдэг эрэгтэй бөхчүүд ирэх дөрөвдүгээр сард Улаанбаатарт болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болжээ.

Энэтхэг улсын бөхийн холбоо тэдэнд давуу эрх олгож улсын аварга болсон бөхтэй халз барилдуулж ялсан нь Азийн аваргад оролцох байсан юм. Тэгвэл халз барилдаан саяхан болж 57 кг-д Рави Кумар Аман Харианаг цэвэр, 65 кг-д Бажранг Пуния Рохитыг 4:2-оор, 86 кг-д Деепак Пунья Винод Кумарыг 6:0-ээр тус тус ялав.

Бусад жинд Мангал (61 кг), Навеен (70 кг), Яаш Тушир (74 кг), Балиан Гоурав (79 кг), Вики Чанар (92 кг), Сатюварт Кадиан (97 кг), Анируд Гулиа (125 кг) тус тус Улаанбаатарын дэвжээнд зодоглоно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Энэтхэгийн олимп, дэлхийн медальтнууд Улаанбаатарт ирнэ  
Үзсэн: 605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй