Шууд Chart

Бээжингийн гудамжны баруун хэсгийг өнөөдөр хаана

2014-06-13 09:38:13

Бээжингийн гудамжны зам, гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд ШУТИС-ийн уулзвараас 11 дүгээр хорооллын уулзвар хүртэлх авто замыг бүтнээр нь хаахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, 2014 оны 6 дугаар сарын 13-ны оройн 23:00 цагаас эхлэн замын хөдөлгөөнийг хааж, нэг сарын хугацаанд шугам сүлжээний туннель, зам барилгын ажил хийх юм. Улсын баяр наадмаас өмнө хойд талын урсгалыг шинэчилж нээхээр төлөвлөж байна. Хоёр урсгалдаа тус бүр хоёр  эгнээтэй байсан зам, гүүрийг энэ оны 11 дүгээр сарын 30-нд нийт зургаан эгнээтэй болгож хүлээлгэн өгөхөөр БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр "Бээжин констракшн инженеринг групп" компани гэрээ байгуулан ажиллаж байна. 
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Бээжингийн гудамжны баруун хэсгийг өнөөдөр хаана   
Үзсэн: 1014 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй