Шууд Chart

Бөхчүүд өнөөдөр “Бөхийн салбар хороо”-ныхонтой уулзана

2022-03-28 09:24:01

Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны удирдлагуудтай уулзах үеэр Бөхийн салбар хорооны дарга, гишүүдтэй бөхчүүдийг уулзуулах чиглэлийг Монгол Улсын Шадар сайдад өгсөн.

Энэхүү чиглэлийн дагуу Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригт болон комисын нарийн бичгийн дарга, гишүүдтэй уулзах уулзалт өнөөдөр 17:00 цагт Хууль зүй, дотоод хэргийн яаманд болно.

Бөхчүүд, дэвжээдийн төлөөлөл уулзалтад хүрэлцэн очиж мэдээлэл аван, санал хүргүүлэх боломжтой аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бөхчүүд өнөөдөр “Бөхийн салбар хороо”-ныхонтой уулзана  
Үзсэн: 467 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй