Шууд Chart

Хэрэглэлгүй төрлийн шахалт, суулт, таталтын УАШТ боллоо

2022-03-28 10:20:43

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хэрэглэлгүй төрлийн шахалт, суулт, таталтын долоо дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн “Тэмүүжин” спортын ордонд боллоо.

Тэмцээний эхний өдөр ахмад, өсвөр үе, насанд хүрэгчдийн эмэгтэйчүүд, залуучуудын ангилалын өрсөлдөөн болов.

Орон нутгаас Архангай, Хэнтий, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Увс, Дорноговь, Сэлэнгэ, Булган, Говьсүмбэр аймгийн тамирчид хүч үзсэн юм. Тэмцээнд 400 орчим тамирчин өрсөлдсөн бөгөөд эхний өдөр хэд хэдэн жинд дээд амжилт шинэчлэгдлээ.

Тухайлбал, өсвөрийн ангилалд Багануур дүүргийн тамирчин Б.Мөнхтүшиг суултын төрөлд 177 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-д “Могул” клубын Б.Сарантуяа таталтын төрөлд 145 кг, Э.Нямсүрэн суултын төрөлд 141 кг-ыг түлхсэнээр улсын дээд амжилтыг шинэчлэв.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хэрэглэлгүй төрлийн шахалт, суулт, таталтын УАШТ боллоо  
Үзсэн: 498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй