"Тэмүүжин” спортын ордонд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны классик төрлийн шахалт, суулт, таталтын насанд хүрэгчид, өсвөр үе, залуучууд, ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн болов.
Тус тэмцээнд 400 орчим тамирчин өрсөлдсөн бөгөөд насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангиллын гурван жинд шинэ дээд амжилт гарлаа.
Тодруулбал, 83 кг-ын жинд Б.Дүвжид таталтын төрөлд 280 кг-ыг татсанаар улсын дээд амжилт тогтоов. Тэрбээр дээд амжилтыг өмнө нь хоёр (273, 280 кг) удаа шинэчилж байсан юм.
Харин +120 кг-ын жинд З.Ирээдүй суултын төрөлд 331 кг-ыг өргөснөөр жингийнхээ дээд амжилтын эзэн болжээ.
Мөн энэ жинд Б.Хадбаатар таталтын төрөлд 340 кг-ыг татсанаар Монгол Улсын бүх жингийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
З.Ирээдүй суултын төрөлд дээд амжилтын эзэн болов | ||
Үзсэн: 688 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.