
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Стандарт хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажилтын хэлтэс, сорьцын хяналтын хэлтэс, “Түмэн эрдэнэс” мэргэжлийн холбоотой хамтарсан удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үнэт эдлэл үйлдвэрлэл, алт мөнгөний дарханы үйл ажиллагаанд шалгалт хийлээ.
Энэ удаагийн түвшин тогтоох шалгалтыг “Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, үнэт металл эрдэнийн чулуугаар үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд тавих ерөнхий шаардлага” MNS 5565:2005 стандарт, “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор явуулсан аж. Дүүргийн хэмжээнд үнэт металл, алт мөнгөний дарханы чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зургаан үйлдвэрлэл, таван алт мөнгөний дархан шалгалтад хамрагдсанаас найм нь хэвийн, гурав нь үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.
Түүнчлэн шалгалтын явцад үнэт эдлэл, алт мөнгөний дарханы газруудын 45 хувь нь түрээсийн байранд 55 хувь нь өөрийн гэсэн ажлын байртай байгааг тогтоожээ. Харин шалгалтад хамрагдсан газруудын 25 хувь нь бүрэн хангалттай, 75 хувь нь хангалттай гэсэн дүн авчээ.
Үнэт эдлэлийн үйлдвэрлэлд шалгалт хийжээ | ||
Үзсэн: 1366 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.