Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр тус улсын Худалдааны сайд Мехмет Муштай уулзаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Тухайлбал, чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Шадар сайдын ажлын алба болон Бүгд Найрамдах Турк Улсын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд манай улсын чөлөөт бүсүүдийг хөгжүүлэхэд хамтын ажиллагааг идэвхжүүлэх, туркийн талын экспертүүдийг Монголд урьж ажиллуулах саналаа Элчин сайд илэрхийлэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
| Элчин сайд Г.Мөнхбаяр Туркийн худалдааны сайд Мехмет Муштай уулзав | ||
| Үзсэн: 873 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.