Шууд Chart

“11 11 төв”-д 1027 иргэн хандлаа

2014-06-13 11:03:04

Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-д энэ долоо  хоногт 1027 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна. Эдгээрээс дийлэнх нь буюу 488 нь нийслэлтэй холбоотой асуудал байна. Зам засварын ажил хийж байгаа компаниуд түр зуурын тэмдэг, тэмдэглэгээ тавьж жолооч нарт анхааруулга өгөх хэрэгтэйг иргэд сануулжээ.

Мөн гурав дахь ээлжийн татварын буцаан олголт хэзээ хийгдэх вэ? гэж иргэд асуужээ. Татварын Ерөнхий газраас “Нийслэлийн санхүү, төрийн санд гурав дахь ээлжээр хүргэгдсэн 2800 гаруй иргэний татварын буцаан олголтыг олгоогүй байгаа. Дээрх иргэдийн татварын буцаан олголтыг энэ жилийн батлагдсан төсөвт багтаан 6 дугаар сард, зарим хэсгийг нь төсөвт тодотгол хийсний дараа олгоно” гэсэн хариултыг өгчээ.
 
80 м.кв дээш талбайтай орон сууц худалдаж авч байгаа хүмүүсийг 0.8 %-ийн хүүтэй ипотекийн зээлд хамруулж өгнө үү гэж олон иргэд ханджээ. “Хөнгөлөлттэй зээлийн журамд 80 м.кв буюу энэ хязгаарыг байхгүй болгох, 80 м.кв-аас дээш талбайтай орон сууц худалдан авбал хүүг нь тодорхой хэмжээгээр нэмэх буюу 0.9% болгох зэрэг хэд хэдэн хувилбаруудаар санал оруулсан боловч энэ санал дэмжигдээгүй бөгөөд эхний ээлжинд анх орон сууц худалдаж авах гэж буй иргэд болон дундаж орлоготой иргэдрүүгээ чиглэсэн бодлогоо үргэлжлүүлж 80 м.кв-ийн хязгаарыг хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж үзсэн” гэж Барилга, Хот байгуулалтын яамнаас хариулжээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“11 11 төв”-д 1027 иргэн хандлаа  
Үзсэн: 1041 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй