Шууд Chart

"Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо" сургалт боллоо

2014-06-13 11:10:43

Хөвсгөл аймагт "Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо" сэдэвт  явагдлаа. Сургалтыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан байна.

Сургалтад Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, Өрхийн эрүүл мэндийн төвийн статистикч их эмч, бага эмч нарын төлөөлөл бүхий нийт 33 хүн оролцсон бөгөөд хөтөлбөрийн дагуу ЭХЭМҮТөвийн Тандалт судалгааны албаны инженер Б.Жаргал, Эрүүл мэндийн мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн П,Баярмаа нар тандалт судалгааны бүртгэл мэдээллийн программын танилцуулга, мэдээллийн программыг ашиглах, мэдээлэл оруулах зэрэг дагалдан сургалтыг зохион байгууллаа. Мөн мэдлэг ур чадварыг дээшлүүлж, зөвлөгөө өгөн хамтран ажиллав.
 
“Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт нь эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээг Эрүүл мэндийн байгууллагуудын шатлал бүрт бүртгэх, мэдээлэх, мэдээллийн урсгал, батлагдсан маягтыг үнэн зөв хөтлөх, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-д мэдээлэл оруулах чадварыг эмч, мэргэжилтнүүдэд эзэмшүүлсэн чухал ач холбогдолтой сургалт болсон юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

"Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо" сургалт боллоо  
Үзсэн: 1170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй