Шууд Chart

Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна

2022-03-30 09:23:28

Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна. Анх АНУ-д 1933 оны гуравдугаар сарын 30-нд тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Харин 1990 оны гуравдугаар сарын 30-наас албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон эмч нартаа баярлаж талархсанаа илэрхийлэн таниулж сурталчилдаг Олон улсын өдөр болж өргөжсөн юм байна.

Манай улсад эмч нарын баярын өдрийг угтан “Алтан чагнуур” ёслолы ажиллагаа болон “Алтан гарт эмч- Шилдэг залуу” шалгаруулах ёслолыг жил зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Дэлхийн эмч нарын өдөр улс орны хэмжээнд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах, дэлгэрүүлэн таниулах зорилготой олон талт үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй