Шууд Chart

Монгол хүү бүх Японы ахлах сургуулийн аваргаар хоёр жил дараалан тодров

2022-03-30 15:04:05

Японы "Кашива Ниттай” ахлах сургуульд сурдаг, Батбаярын Намбардагва хэмээх 18 настай Монгол хүү чөлөөт бөхийн Бүх Японы ахлах сургуулийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний 125 кг-ын жинд алтан медаль хүртлээ.

Үндэсний бөхийн улсын начин Дугардоржийн Батбаярын хүү тэрбээр нийт зургаан барилдаан хийж ганц ч оноо алдалгүй бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж, Бүх Японы ахлах сургуулийн аваргаар хоёр жил дараалан тодров.

Б.Намбардагва өнгөрсөн жилийн долоодугаар сард сонгомол бөхөөр хүнд жинд мөн ахлах сургуулийн аварга болж байсан юм.

Сонирхуулахад, Нигата мужад болсон 65 дахь удаагийн “Казама цом”-д түүний сурдаг "Кашива Ниттай” ахлах сургууль нь багийн тэмцээнд түрүүлж хос алтан медалийн эзэн болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол хүү бүх Японы ахлах сургуулийн аваргаар хоёр жил дараалан тодров  
Үзсэн: 730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй