Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 19-24-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болно.
Тус тэмцээнд оролцох чөлөөт бөхийн баг тамирчдыг өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур “Сорилго” тэмцээнээр, сонгомол бөхийн төрөлд оролцох бөхчүүдээ ч хэдхэн хоногийн өмнө сонгов.
Азийн аваргын сонгомол бөхийн төрөлд дагнан бэлтгэгдэж буй 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ М.Даваабанди, хүрэл медальт ОУХМ Г.Ханбүргэд нар шууд оролцох бол үлдсэн жингүүдэд сорил барилдаан хийж сонгосон юм.
Сонгомол бөхийн багийн тамирчдыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Бямбаренчингийн Баяраа бэлтгэл сургуулилтыг гардан удирдаж оролцуулна.
Улаанбаатарт болох Азийн АШТ ирэх дөрөвдүгээр сарын 19-24-нд болно | ||
Үзсэн: 438 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.