Шууд Chart

“Гүрэн хэсэж, гүзээ тэжээх” хэмээх хэлц үгийн утга

2022-03-31 12:27:08

Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг.

“Оюунлаг сэхээтэн Тангадын Галсангийн намтар, уран бүтээл” эрдэм шинжилгээний хурлаас бэлтгэсэн тэмдэглэлийн 3-р.

“Хөх дурсгал” буланд: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатарын судалгаанаас “Монголын гүн ухаантан, утга зохиолын онолч, буддын утга зохиолын сонгодог боловсролтон Вангай равжамба Агван-Иштүвдэн”-гийн тухай өгүүлнэ.

“Хэлц үг” буланд: ШУ-ны доктор Баттогтох “Гүрэн хэсэж гүзээ тэжээх” хэмээх хэлц үгийн утга тайлбарлана.

“Мартагдсан монгол үг” буланд: МУИС-ийн багш, доктор, профессор Агвааны Пүрэвжанцан оролцож “Хэншиг, цагчиг, цувц, чамалхай, чөдрөг” зэрэг үгийн утгыг тайлбарлана.

“Орчуулж болох үг” буланд: “Вакум, вакцин, валют, вампир” зэрэг үгийн утга тайлбарлана. 

Нийтэлсэн: Mонголын радио

“Гүрэн хэсэж, гүзээ тэжээх” хэмээх хэлц үгийн утга  
Үзсэн: 948 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй