Шууд Chart

Тайландын визийн журамд өөрчлөлт оржээ

2014-06-13 11:35:38

Камбож, Лаостай хил залгаа орших хилийн боомтоор сүүлийн үед гадаадын иргэд гарч, дахин орох явдал байнга гарах болсныг Тайландын Вант Улсын Цагаачлалын байгууллага таслан зогсоохоор болжээ. 

Монгол Улс, Тайландын Вант Улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог. Камбож, Лаостай хил залгаа орших хилийн боомтоор гарч, буцан орж ирэх байдлаар оршин суух хугацаагаа сунгуулах гэснээс зардал, чирэгдэл гарахаас сэргийлж, Тайландын Вант Улсад 30 хоногоос дээш хугацаагаар зорчих Монгол Улсын иргэд тухайн зорчиж байгаа газартаа ойр байрлах аль нэг улсад суугаа Тайландын ЭСЯ-нд холбогдох визээ мэдүүлэн авах боломжтой.
 
Улаанбаатар дахь Тайландын Өргөмжит консулын газар цагаачлалын бус (non-immigrant) визийг олгодог болно. Тухайн визийг авахад шаардагдах материал, нөхцөл шаардлагыг виз мэдүүлэх газраасаа тодруулан лавлаж, холбогдох визээ авч байхыг зөвлөж байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Тайландын визийн журамд өөрчлөлт оржээ  
Үзсэн: 1300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй