Шууд Chart

Чөлөөт бөхийн дотоод, гадаадын тэмцээнд өөрчлөлт оржээ

2022-03-31 13:18:01

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-оос нэгдүгээр сард тавигдаад байсан энэ оны тэмцээн уралдааны календарьчилсан хөтөлбөрт өөрчлөлтүүд орлоо.

Тодруулбал, ирэх тавдугаар сард болох 17 хүртэлх насны өсвөр үеийн Азийн АШТ-ийг хойшлуулж зургадугаар сард, 23 хүртэлх насны Азийн АШТ-тэй нэгтгэн зохион байгуулах, зургадугаар сард зохиогдох байсан 20 хүртэлх насны залуучуудын Азийн АШТ-ийг хойшлуулж долоодугаар сард, 15 хүртэлх насны өсвөр үеийн ААШТ-тэй нэгтгэн зохион байгуулагдах өөрчлөлтүүд орсон байна.

Мөн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ийг дөрөвдүгээр сарын 19-24-нд Монгол Улсад зохион байгуулах эрх олгоод байна.

Дээрх шалтгаануудтай холбоотой дотоодын тэмцээн уралдааны хуваарьт өөрчлөлт хийгдэх шаардлага үүссэн тул дараах өөрчлөлтүүдийг оруулжээ.

  1. Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх дөрөвдүгээр сарын 25 өдрөөс буюу Монгол Улсад зохион байгуулагдах насанд хүрэгчдийн Азийн АШТ-ийг залгуулан тус дэвжээн дээр зохион байгуулах.
  2. Мастеруудын ангиллын УАШТ-ийг дөрөвдүгээр сарын 28-нд зохион байгуулах
  3. 23 хүртэлх насны Азийн АШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорилыг тавдугаар сарын 27-29-нд зохион байгуулах
  4. 15 хүртэлх насны тамирчдын ААШТ-нд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорилыг зургаадугаар сарын 17-18-нд зохион байгуулах өөрчлөлтийг хийсэн байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхийн дотоод, гадаадын тэмцээнд өөрчлөлт оржээ  
Үзсэн: 862 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй