Шууд Chart

Австрали Улсын Парламентын гишүүн бөгөөд Цагаачлал, иргэншил, шилжилт хөдөлгөөний асуудал хариуцсан сайд Алекс Хоуктай уулзав

2022-03-31 17:17:56

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Австрали Улсын Парламентын гишүүн бөгөөд Цагаачлал, иргэншил, шилжилт хөдөлгөөний үйлчилгээ, олон үндэстний асуудал хариуцсан сайд Алекс Хоуктай 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр уулзаж, хоёр орны иргэдийн зорчих хөдөлгөөн, иргэд хоорондын харилцааны асуудлаар санал солилцов.

Уулзалтад Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэн, Цагаачлал, иргэншил, шилжилт хөдөлгөөний үйлчилгээ, олон үндэстний асуудал хариуцсан сайд Алекс Хоукийн Ажлын албаны дарга Ник МкКаффрэй, Дотоод хэргийн яамны Богино хугацааны болон ажлын визийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Пол Денман нар байлцав.

Түүнчлэн Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Австралийн Хөдөө аж ахуй, ус, байгаль орчны яамны Гадаад худалдаа, олон улсын хамтын ажиллагааны газрын Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Крис Тиннинг, Гадаад хэрэг, худалдааны яамны харьяа Дипломат академийн захирал Алисон Данкан нартай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.


Австрали Улсын Парламентын гишүүн бөгөөд Цагаачлал, иргэншил, шилжилт хөдөлгөөний асуудал хариуцсан сайд Алекс Хоуктай уулзав  
Үзсэн: 702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй