МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа соёлын элч Аниса Асанбекова нар өнөөдөр уулзалдаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Монгол, Киргиз Улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой ирэх дөрөвдүгээр сарын 22-нд болох гэж буй тул энэ хүрээнд дээрх улсын “NTS” телевизээрээ дамжуулан МҮОНТ-ийн эрхлэн бэлтгэсэн “Нүүдэлчин зөн”-гөөс эхлээд Монгол орны үзэсгэлэнт байгалийг харуулсан нэвтрүүлэг авах, өөрийн улсын ижил төстэй нэвтрүүлгээ ч солилцох хүсэлтэй байгаагаа дуулгав.
Ялангуяа Монгол Улсын соёлын биет болон биет бус өвийг харуулсан нэвтрүүлгийг өөрийн улсын үзэгчиддээ хүргэх нь илүү сонирхолтой байгаагаа дуулгасан юм.
Мөн Монгол, Киргиз Улсын үндэсний соёл ойролцоо учир улам анхаарлыг нь татаж байна гэв.
Аниса Асанбекова нь соёлын элчээс гадна “NTS” телевизийн гадаад харилцааны даргын албыг хашдаг аж.
МҮОНРТ нь 2016 онд Киргизын төв телевизтэй хамтран ажиллаж байсан бол энэ удаа ийнхүү хамтрах нь ээ.
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарын хувьд ажлаа хүлээн авснаасаа хойш Унгар, ОХУ, Япон, Чех, Энэтхэг, БНХАУ гэсэн олон улсын статустай телевизтэй хамтарч ажиллахаар болсон бол удаах нь Киргиз болоод байна.
МҮОНРТ, Киргизийн “NTS” телевизтэй хамтран ажиллана | ||
Үзсэн: 665 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.