Дарханчууд тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэн “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийг хэрэгжүүлж хорин сая мод тарихаар болсон. Энэ сарын 29-нд болсон тус аймгийн зөвлөгөөнд ойн нөхөрлөл, бордоо үйлдвэрлэгч компани, мод үржүүлгийн газар, өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэж, үйл ажиллагааныхаа чиглэлийг харуулсан үзэсгэлэн, худалдаа гаргасан.
“Ногоон Дархан-2032” зөвлөгөөнд оролцогч бордоо үйлдвэрлэгч “Био Ундарга” ХХК “Дархан Гумат” органик бордоо, “Дархан Ризо” био шингэн бордоо болон органик нэгдлийг задалж, лагийн хэмжээг багасган, үнэргүй болгогч “Жига” био идэвхжүүлэгч бактераар оролцлоо.
Тус компани Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллахын зэрэгцээ мод, бут тарьц суулгацын амьдрах чадварыг нэмэгдүүлэхэд бордоо заавал ашиглах хэрэгтэйг онцолж байлаа. Учир нь иргэд мод тарихдаа 100 хувь бойжуулж амьдруулах хүсэлтэй байдаг. Харин түүний амьдрах чадварыг нэмэгдүүлэх, шууд нөлөөлөх гол хүчин зүйл нь бордоо гэдгийг “Био Ундарга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэрэнчимэд хэлэв.
Тодруулбал бордоо нь модны амьдрах чадварт шууд нөлөөлдөг аж. Тиймээс тус компанитай мод үржүүлгийн газрууд гэрээ байгуулан хамтран ажиллаж бүтээгдэхийг нь хэрэглэж үрсэлгээ, тарьц суулгацынхаа амьдрах чадварыг дээшлүүлдэг аж.
Жишээ нь 100 мод тарьсан тохиолдолд байгалийн шалгарал, бусад хүчин зүйлээс шалтгаалан 60-80 хувь нь ургадаг бол бордоо ашигласанаар 100 хувь ургуулах боломжтой. Үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг бүр мод тарьж ургуулах тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тиймээс тарьж буй модоо 100 хувь бойжуулах, амьдрах чадварыг сайжруулахын тулд бордоо заавал хэрэглэх ёстойг онцолж байлаа.
Тус компани үйл ажиллагаагаа эхлээд арав орчим жил болж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллавал улсын 40 гаруй хувийг бордоогоор хангах боломжтой дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани юм. Мөн нийгмийн захиалгаар үйлдвэрлэж буй органик нэгдлийг задалж, лагийн хэмжээг багасгагч “Жига” био идэвхижүүлэгч бактерээр улсын хэмжээнд 100 хувь хангах боломжтой ажээ.
Б.Цэрэнчимэд: Бордоо нь модны амьдрах чадварт шууд нөлөөлдөг | ||
Үзсэн: 838 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.