Шууд Chart

Иргэд нь Монгол Улсад визгүй зорчих гадаад орнуудын тоог нэмэгдүүллээ

2014-06-13 13:31:12

АНУ, Япон, ХБНГУ, Канадын бүх төрлийн паспорттой иргэд, ИБУИНВУ-ын дипломат паспорттой иргэд манай улсад визгүй зорчиж байгаа юм. Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хүн ам цөөн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өндөр, хүний хөгжлийн индексээр тэргүүлэгч, Монгол Улсаас алслагдмал бүс нутгийн 42 улсын иргэдийг Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчуулах нь зүйтэй гэж  Засгийн газар үзлээ. Тодруулбал,  Ази, Номхон далай, Африк, Ойрхи Дорнодын бүс нутгийн улсууд, хөрш ОХУ, БНХАУ болон БНСУ-ын иргэдийг хамааруулахгүй юм.

Энэхүү визгүй зорчуулах арга хэмжээг хоёр жилийн хугацаанд буюу 2014-2015 онд хэрэгжүүлнэ. 
 
Засгийн газрын энэхүү тогтоол гарахтай холбогдуулан Монгол Улсаас хилийн чинадад суугаа зарим Дипломат төлөөлөгчийн газрын төсвийн орлогын зөрүүг Гадаад харилцааны сайдын 2014 оны төсвийн багцад багтаан хөрөнгийн зохицуулалт хийх замаар нөхөх, 2015 оны төсвийн багцад тусгуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Л.Болд нарт даалгалаа

(2014-2015 онд иргэд нь Монгол Улсад визгүй зорчих улсын жагсаалт)

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Иргэд нь Монгол Улсад визгүй зорчих гадаад орнуудын тоог нэмэгдүүллээ  
Үзсэн: 7539 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
137.224.238.xxx [137.224.238.xxx] 2014-06-20 02:18
ene humuus hil deerees viz avah yumuu, ogt vizgui orj garad bh yumuu...
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-06-13 17:39
TULGASAN MAEGTAI HELSNIIG ZARLIG GENEEE
202.131.227.xxx [202.131.227.xxx] 2014-06-13 16:51
Яагаад адил нөхцөл харилцан визгүй зорчих нөхцөл баримталж болдоггүй юм бол, цаашид үүнийг гадаад харилцааны нөхцөлд анхаарах хэрэгтэй. Дээрхи орнуудаас манайд зорчих гэж манай улсад визийн хураамж төлдөггүй бол бид тэдэнд зорчих гэж тухайн улсад мөнгө төлдөг, тэгээд бас виз тэр бүр гарахгүй үүнийг анхаарах хэрэгтэй.
82.139.133.xxx [82.139.133.xxx] 2014-06-13 16:12
latin amerikiin guilgachin oron dor oros vizgui baival deer shuudee
172.248.34.xxx [172.248.34.xxx] 2014-06-13 13:59
unger, bolgar, kosta rika,argentin zereg oronuud chini gemt xereg bol mash deeguur, mongolchuudaas ch ulyy yaduu oron shuu dee. xuuli gej barag baixgui gexed bolno. ter urugbai bna
122.201.25.xxx [122.201.25.xxx] 2014-06-13 13:55
Бид хэдэн оронд зүгээр явж болох вэ?
203.91.116.xxx [203.91.116.xxx] 2014-06-13 13:52
tegeed bid nar uursduu yahuu

Бидэнтэй нэгдээрэй