Шууд Chart

Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

2014-06-13 13:37:24

Мэдээллийн технологи, харилцаа холбооны үйлчилгээ нийгэм, эдийн засгийн бүх салбаруудад хурдтай нэвтэрч иргэн, байгууллагын өдөр тутмын хэрэглээ болж байгаа ч олон улсад өргөнөөр ашигладаг зарим  төрлийн үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэхэд хууль, эрх зүйн орчин хязгаарлагдмал байна. 1995 оноос үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгож эхэлснээс хойш “Мобиком” ХХК, “Скайтел” ХХК, “Юнител” ХХК, “Жи-Мобайл” ХХК гэсэн дөрвөн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүрэн телефон холбооны нийт хэрэглэгчдийн 12.21 хувийг дараа төлбөрт хэрэглэгч, 87.79 хувийг урьдчилсан төлбөрт хэрэглэгч бүрдүүлж байна. 2013 оны жилийн эцсийн байдлаар үүрэн телефон холбооны хэрэглэгчийн тоо 4,247.4 мянгад хүрч, нийт үүрэн холбооны нэвтрэлтийн түвшин 144.9 хувьд хүрсэн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 51.8 нэгжээр өндөр байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ   
Үзсэн: 1497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй