![](/uploads/201406/news/thumb/5430bff684fa0f2524b49d53e4b92cb1_x3.jpg)
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар төсөвт өртөг нь нэмэгдэж батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэмэлт төсвөөр хэрэгжүүлэх ажлыг тухайн төсөл, арга хэмжээний тендерт шалгаран ажиллаж байгаа үндсэн гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах замаар үргэлжлүүлэн дуусгахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт зөвшөөрлөө.
Тодотгосон төлөвлөгөөний дагуу хөрөнгө оруулалтын 84 төсөл, арга хэмжээний төсөвт өртөг 138.8 тэрбум төгрөгөөр өссөн байгаа нь тэдгээрийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үнийн дүн мөн тийм хэмжээгээр нэмэгдэхэд хүргэж байна. Төсөвт өртөг нь нэмэгдэж байгаа дийлэнх төсөл арга хэмжээний нэмэлт төсөвт өртгийн дүн нь хуулиар тодорхойлогдсон шаардлагыг хангаж чадахгүй байгаа бөгөөд 5 сарын хугацаанд санхүүжилт олгогдоогүй тэдгээр төсөл, арга хэмжээний хувьд нээлттэй тендер зарлан ажлыг бүрэн дуусгах боломж хомс болж байгаагийн дээр гүйцэтгэгч байгууллагын үйл ажиллагаанд ихээхэн хохирол учруулахаар байгаа юм.
Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Барилгын тухай хуулиар зөвшөөрөгдсөн заалтыг үндэслэн тухайн төсөл, арга хэмжээний тендерт шалгарч гэрээ байгуулан ажлаа гүйцэтгэж байгаа үндсэн гүйцэтгэгчээр нэмэлт ажлыг гүйцэтгүүлэн дуусгах нь зүйтэй гэж үзлээ.
Үндсэн гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах зарчмыг баримтална | ||
Үзсэн: 1402 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.