Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг Антальяагийн Их дуулгын эхний өдөр эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг-ын жингийн барилдаан болов.
Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд өрсөлдсөн Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар финалд үлдэж, аваргын төлөө барилдсан бөгөөд Г.Наранцэцэг туршлага заан, иппон үнэлгээгээр ялалт байгуулсан юм. Өдгөө 27 настай түүний Их дуулгад түрүүлж буй анхны тохиолдол нь энэ.
Харин 22 настай Б.Баасанхүүгийн хувьд тав дахь Их дуулгадаа зодоглож, гурав дахь медалиа хүртэв. Тэрбээр Парисын Их дуулгаас мөнгө, Тел Авивын Их дуулгаас хүрэл, Антальяагийн Их дуулгаас мөнгөн медаль дараалан хүртээд байна.
Эхний өдөр барилдсан бусад Монгол бөхчүүдийн тухайд эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд хүч үзсэн Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн -52 кг-ын жингийн Б.Хорлоодой нар шагналт тавдугаар байр эзэллээ.
Г.Наранцэцэг алт, Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэв | ||
Үзсэн: 481 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.