Шууд Chart

103 км цагийн хурдтай гүйдэг олимпын аварга

2022-04-03 13:33:32

Олимпийн аварга Кьелд Нейс дэлхийн холын зайн гүйлтийн амжилтыг шинэчлэн тогтоожээ. Нидерландын гүйлтийн тэшүүрийн тамирчин, олимпын аварга Кьелд Нейс дэлхийн холын зайн гүйлтийн амжилтыг шинэчлэн тогтоожээ. Норвегийн Тюнсет хотод тэрбээр цагт 103 км хүртэл хурдалж, дөрвөн жилийн өмнө тогтоогоод байсан дээд амжилтаа эвдсэн байна.

Нейс нь Пёнчаний өвлийн олимпын наадамд 1000 болон 1,500 метрийн холын зайн гүйлтийн тэмцээнээс хоёр алтан медаль хүртэж байжээ.  

Түүнчлэн “Бээжин-2008” олимпын наадмаас гүйлтийн тэшүүрийн төрөлд алтан медаль хүртсэн байна.

Кьелд Нейс шинэ дээд амжилтаа тогтоохоор Норвегийн Савален нуурын уснаа очиж, гүйлтийн тэшүүрийн хурдны дээд амжилтаа тогтоожээ. Нуурын ус дээрх гурван км-ийн урттай мөс дээр цагт 103 км хүртэл хурдалсан аж.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

103 км цагийн хурдтай гүйдэг олимпын аварга   
Үзсэн: 640 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй