Шууд Chart

Дарима Линховоины үдэшлэг энэ сарын 8-нд болно

2022-04-04 09:55:36

Буриадын Ардын жүжигчин, Буриадын дуурийн театрын уран сайхны удирдагч Дарима Линховоины уран бүтээлийн үдэшлэг энэ сарын 8-нд Улаан-Үд хотод болох бөгөөд үүнд “Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, гавьяат жүжигчин Ө.Уянга, дуучин Б.Гомбо-Очир нар уригджээ.

Дарима Лхасарановна дуурийн урлагт 47 жил хүчин зүтгэхдээ ЗХУ-ын үеэс эхлэн маш олон шавь төрүүлсэн нь одоо дэлхийн том театруудын тайзан дээр гялалзаж байна.

Г.Ариунбаатарын хувьд ч түүний шавь. Үдэшлэгт Буриадын эстрадын одод Мэдэгма Доржиева, Чингис Раднаев, Дулма Сунрапова, Зоригто Тогочиев, Дуурийн дуучин Мария Балданова, Дмитрий Барташкин, Соёл Батуев, Бадма Гомбожапов, Баиржаб Дамбиев, Эдуард Жагбаев, Дамба Занданов, Чингис Иванов, Елена Мохосова, Мунхзул Намхай, Билигма Ринчинова, Батчимэг Самбуу, Дина Санданова, Александр Хандажапов, Оксана Хингеева, Татьяна Шойдагбаева нар оролцож, ая дуугаа өргөх аж.

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дарима Линховоины үдэшлэг энэ сарын 8-нд болно  
Үзсэн: 815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй