Жүдо бөхийн Антальягийн их дуулга тэмцээн амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээний эхний өдөр хөнгөн жинд алт, мөнгөн медаль хүртсэн Монголын шигшээ багийн тамирчид багийн дүнгээр тавдугаар байр эзэлсэн байна.
Шигшээ баг
Эмэгтэй -48 кг жинд зодоглосон Монголын хоёр жүдоч хоёул финалд шалгарч, Г.Наранцэцэг алт, Б.Баасанхүү мөнгөн медаль.
Эрэгтэй -66 кг жинд Ё.Басхүү хүрэл медалийн төлөө Узбекистаны Сардор Нуриллаевт ялагдаж тавдугаар байр.
Эмэгтэй -52 кг жинд Б.Хорлоодой хүрэл медалийн төлөө Италийн Одетте Жиуффридад ялагдаж тавдугаар байр.
Эмэгтэй +78 кг жинд А.Адьяасүрэн хүрэл медалийн төлөө Францын Жулиа Толофуад ялагдаж тавдугаар байр, нийт нэг алт, нэг мөнгө, гурван тавдугаар байртайгаар тэмцээнээ дуусгалаа.
Харин их дуулгын тэргүүн байрт Гүржийн шигшээ баг хоёр алт, хоёр мөнгө, нэг тав, нэг долоодугаар байртайгаар шалгарсан бол Франц, Бразил, Унгар улсынх удааллаа.
Зохион байгуулагч Туркийн шигшээ баг тэмцээнээс нэг мөнгөн медальтай үлдэв. Энэ удаагийн тэмцээнд Азийн хүчирхэг баг Япон, Өмнөд Солонгосын шигшээ баг оролцоогүй.
Монголын шигшээ багийн тамирчид багийн дүнгээр тавдугаар байр эзэллээ | ||
Үзсэн: 685 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.