Шууд Chart

“Хаврын баяр” спорт өдөрлөг боллоо

2022-04-04 15:11:32

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд “Хаврын баяр” биеийн тамир, спортын өдөрлөгийг өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа.

Өдөрлөгт НИТХ,  НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг зэрэг нийт 25 байгууллагын 600 гаруй ажилтан, албан хаагч оролцсон юм. Спорт өдөрлөгийн үеэр бүх нийтээр эрүүл мэндийн болон шугаман бүжгийн дасгал хөдөлгөөн хийж, машин чирэх, морин харвааны үзүүлэх тоглолтууд боллоо.

Байгууллагуудын удирдлагуудын дунд буудлагын болон үндэсний сурын харвааны тэмцээн, ажилтан, албан хаагчдын дунд бүжиг, сагсан бөмбөгийн алсын зайн шидэлтийн тэмцээн, "Нийслэлийн бүтээн байгуулалт-2022" сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулсан. Мөн эдгээр биеийн тамир, спортын арга хэмжээ, эко хооллолт зэрэг үзүүлэлтүүдээр  багуудыг дүгнэж, байр эзлүүллээ.

Байгууллагын нэгдсэн дүнгээр:

I байранд А.Дашням даргатай Нийслэлийн Онцгой байдлын газар;

II байранд Ж.Батбаясгалан даргатай НИТХ;

III байранд Г.Энхтайван даргатай Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар;

IV байранд Ц.Тулга даргатай Хот байгуулалт, хөгжлийн газар;

V шалгарч Г.Батзориг даргатай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хамт олон шалгарч Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа.


“Хаврын баяр” спорт өдөрлөг боллоо  
Үзсэн: 1591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй